Холбоо барих утас: +976 7711 0803

event-details

20 jun

HRDP буюу Хүний нөөц ба хөгжил хөтөлбөр


Эрүүл мэндийн салбарт


Зорилго:

Эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг дэлхийн өндөр хөгжилтэйорнуудад Ерөнхий болон Мэргэжлийн Англи хэл, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулж, тодорхой шалгуур хангасны үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий эрүүл мэндийн байгууллагуудад мэргэшлийн дадлага хийлгэж, ур чадварыг ньнэмэгдүүлж, улмаар эх орондоо буцан ирж Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулах боломжийг олгоход оршино.

Алсын хараа:

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг “Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болгох”
Хөтөлбөрийн хэрэгжилт:
Уг хөтөлбөрийг 2017 оны 11 сараас эхлэн хэрэгжүүлж эмч, эмнэлгийн салбарын 31 мэргэжилтэнг Ирланд улсад Ерөнхий болон Мэргэжлийн Англи хэл, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулаад байгаа бөгөөд цаашид тухайн улсынхаа эмнэлгүүдэд мэргэжлийн дадлага хийлгэхээр ажиллаж байна. Эдгээр эмч, эмнэлгийн ажилтнууд нь 2 жил хүртэлх хугацаанд хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээгээр олон улсын эмнэлгийн орчин нөхцөл, эмчилгээний арга барил, сайн туршлагыг судалж, тэднээс харилцан суралцсанаар Монголын Анагаах ухааны салбарт үнэлж барашгүй хувь нэмэр оруулах юм.

Бизнесийн салбарт

Зорилго:

Бизнесийн салбарын дунд болон дээд шатны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудыг Ирланд, Их Британи, Канад улсын шилдэг сургуулиудад суралцаж Ерөнхий болон Бизнесийн Aнгли хэлний мэдлэг чадвараа сайжруулан, дэлхийн тэргүүлэгч компаниудад дадлага хийлгэх, улмаар бизнесээ хөгжүүлэх арга туршлагаас суралцуулах, мөн түүнчлэн хувь хүний хөгжил, цаашдын карьераа өсгөх боломжийг олгоход оршино.

Хамрах хүрээ:

Бизнесийн бүхий л салбарт ажиллаж буй өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл, зорилго тэмүүлэлтэй залуус. Хөтөлбөрийн хэрэгжилт:
Бизнесийн Aнгли хэлний хөтөлбөр нь 2020 оны 1 дүгээр сараас Бүгд Найрамдах Ирланд Улсад хэрэгжиж эхлэхээр болсон.

speakers

speaker
Ж.Ганзориг

Гүйцэтгэх захирал

speaker
Г.Долгорсүрэн

Ахлах ажилтан