Холбоо барих утас: +976 7711 0803

event-details

20 jun

“OXFORD GENIUS” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА


“OXFORD GENIUS” хөтөлбөр нь эрдэм оюуныг эрхэмлэгч нийт уншигчиддаа Дэлхийн оюуны тэргүүлэгч брэнд болох Оксфордын Их сургуулийн эрдэмтэн судлаачдын боловсруулан гаргасан ном, сурах бичиг, сэтгүүл зэрэг хэвлэмэл болон цахим оюуны бүтээлийг өргөн барьж, улмаар тэдний Англи хэл сурах чин хүсэл сонирхлыг төрүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг нь бүрдүүлэх, гадаад хэлийг сэтгэлгээний түвшинд хэрэглээ болгох, Англи хэлээр дамжуулан чөлөөт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж Академик чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой олон талт үйл ажиллагаатай хөтөлбөр юм.

Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг бүтээлүүд нь эрдэм шинжилгээний болон боловсролын өргөн хүрээний мэдээлэлийг хамардаг бөгөөд агуулга нь тэдэнд ойлгоход хамгийн тохиромжтой хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэдэг. Үүнд:


● Бага насны хүүхдэд зориулсан ном, сэтгүүл.
● Англи хэлний бүх төвшний сурах бичиг.
● Шалгалтанд бэлтгэх материал.
● Толь бичиг.
● Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл.
● Уран зохиолын ном, бүтээл.
● Танин мэдэхүйн ном.
● Мэргэжлийн сурах бичиг, гарын авлага.
● Нэмэлт материалуудыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

Оксфордын Их Сургуулиас эрхлэн гаргадаг бүтээлүүдийн давуу талууд:


1. Агуулга нь тогтмол шинэчлэгддэг
2. Цаг үеийн мэдээллийг агуулгадаа багтаадаг
3. Ном, сурах бичгүүдэд орж буй мэдээлэл нь судалгаа шинжилгээн дээр үндэслэгдсэн.
4. Номын Аудио хувилбарыг Америк эсвэл Британи Англи хэлээр сонсох боломжтой.
5. Ном бүр нь суралцах чадварыг хөгжүүлэх бүтээлч ажил болон мэдлэгийг бататгах дасгал ажилтай
6. Сэдвийг ойлгоход туслах нэмэлт мэдээлэлтэй
7. Хөнгөлөлттэй үнээр борлуулдаг.

Төсөл дээр ажиллаж буй

А.Алтанзул

Хөтөлбөрийн ажилтан

Х.Гарьд

Вебмастер