ELT буюу Ерөнхий Боловсролын Сургуульд зориулсан Англи хэлний хөтөлбөр
● Оксфордын Их Сургууль нь ELT хөтөлбөрөө дэлхийн өнцөг булан бүрийн сургууль, багш, суралцагчидад санал болгодог хамгийн шилдэг хөтөлбөр юм.
● ELT нь Oxford Quality Programme-д багтсан чанарын шаардлага хангасан 21-р зууны суралцагчдын хэрэгцээн дээр тулгуурласан олон улсын стандарт бүхий заах арга зүйтэй цогц хөтөлбөр юм.
● ELT хөтөлбөрийн зорилго нь бүх насны хүүхэд залууст Англи хэлний мэдлэгийг системтэйгээр олгож дэлхийн өнцөг булан бүрийн Англи хэлтэй хүмүүстэй чөлөөтэй харилцаж, хүссэн мэдээллээ солилцох чадвартай болгоход оршдог.
● ELT хөтөлбөр нь бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн болон чөлөөт, бүтээлч сэтгэхүйг өдөөж, өөртөө мэдлэг бүтээх боломжыг олгосон орчин үеийн суралцахуйн үр дүнтэй арга барилыг ашигладаг.
Хөтөлбөрт хамрагдснаар:
● Хүүхэд бага наснаасаа хос хэлийг /Англи хэл/ суралцаж олон хэл дээр нэгэн зэрэг мэдээллийг боловсруулж тархиа ажиллуулах нь танин мэдэхүй болон анхааралын түвшинг илүү сайн хөгжүүлж маш хурдан, чөлөөтэй сэтгэж чаддаг ухаалаг нэгнийг бий болгодог нь олон жилийн судалгаа туршилтаар нотлогдсон.
● Англи хэлийг үр дүнтэй хэрэглэснээр хүүхдүүд бусад хичээлтэйгээ холбоотой мэдээллийн эх сурвалжийг чөлөөтэй ашиглаж идэвхитэй бүтээлчээр суралцдаг.
● Шүүн тунгаах сэтгэлгээ болон асуудлыг шийдвэрлэх ур чадвар илүү хөгждөг.
● Хүүхэд, залуучууд бага наснаасаа эхлэн дэлхийн түвшиний мэдээллийг бие даан судалж, шинжилгээнд үндэслэсэн оюун дүгнэлт хийх чадвартай болдог.
● Өөрийн сонирхол, хүсэл мөрөөдөл, судалгааныхаа тухай дэлхийн аль ч орны хүмүүстэй чөлөөтэй харилцаж, хүссэн мэдээллээ солилцох чадвартай болно.
Хөтөлбөрийн хэрэгжилт:
1. ЕБ-ын Дойче Шуле Сургууль
2. ЕБ-ын Номт Наран Сургууль
3. ЕБ-ын Оюуны Тулга Сургууль
4. ЕБ-ын Гэгээрэл Сургууль
5. ЕБ-ын Шинэ Өнөөдөр Сургууль
6. ЕБ-ын Сакура Сургууль
7. ЕБ-ын Сод Сургууль
8. ЕБ-ын Оюуны Нахиа Сургууль
Төсөл дээр ажиллаж буй
Roger Whelan
Хөтөлбөрийн Зөвлөх
Б.Эрдэнэтуяа
Хөтөлбөрийн зохицуулагч