Холбоо барих утас: +976 7711 0803

event-details

20 jun

EAP буюу Академик Англи хэлний хөтөлбөр

EAP (English for Academic Purposes) Академик Англи хэлний хөтөлбөр нь Их дээд сургуулийн оюутнуудад Англи хэлээр дамжуулан Академик чадварыг олгох олон улсын стандарт хөтөлбөр юм.

Хөтөлбөрөөр олгох үндсэн чадвар:


● Хэлний чадвар
● Академик чадвар
● Шүүн тунгаах сэтгэлгээний чадвар

Оюутан төвтэй сургалт:

Бодитой, шинэ, баталгаатай, мэдээллийн эх сурвалжуудыг сонгон ашиглаж судалгаа шинжилгээ хийх, үндэслэл бүхий нотолгоо, няцаалтыг гаргах, эцсийн оюун дүгнэлт хийх, улмаар олж авсан мэдлэгээ бусдад түгээх, хуваалцах, харилцан ойлголцох, багаар ажиллах зэрэг чадварыг олгох арга зүйд суурилсан сургалтын хэлбэр юм.

Багш хөгжлийн хөтөлбөр:

● Оксфордын Их Сургуулийн сертификаттай хөтөлбөр
● Багшийн тасралтгүй хөгжил Багшийн хэрэгцээг тодорхойлох ажиглалт, шинжилгээ Багш болон зөвлөх хамтарч хичээлийг удирдах Багш нарт зориулсан тогтмол сургалт Хичээлийн явцад ажиглалт хийх Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ

Хөндлөнгийн шалгалт:

● Түвшин тогтоох шалгалт
● Улирал дундын шалгалт
● Улирлын эцсийн шалгалт
● Гарцын шалгалт

Хөтөлбөрийн хэрэгжилт:

1. Санхүү Эдийн Засгийн Их Сургууль дээр уг хөтөлбөр нь 2015 оноос хойш 4 дэх жилдээ хэрэгжиж нийт 3853 оюутан болон 24 багш хамрагдаж байна.
2. Шихихутуг Их Сургууль дээр 2018 оны 9 дүгээр сараас эхлэн 2 дахь жилдээ нийт 700 оюутан болон 4 багшийг хамруулж байна.
3. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээр 2015-2016 оны хооронд нийт 200 оюутан болон 6 багшийг хамруулсан.
4. Отгонтэнгэр Их Сургууль дээр 2019 оны 9 дүгээр сараас эхлэн нийт 120 оюутан болон 5 багшийг хамруулж байна.

Хамтрагч байгууллагууд

speaker
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
speaker
Отгонтэнгэр Их Сургууль
speaker
Шихихутуг Их Сургууль

Төсөл дээр ажиллаж буй

Patrick Spillane

Хөтөлбөрийн Aхлах координатор

Г.Долгорсүрэн

Ахлах ажилтан