Холбоо барих утас: +976 7711 0803

blog-details

Ирландад суралцсан тэмдэглэл №1

By Doogii / Oct 23, 2018 / 1

Сайн байцгаана уу?

Би яагаад заавал Ирланд улсыг зорин суралцах болсон бэ гэдгийг та бүхэн сонирхож байна уу?

Хүн бүхэн дотроо өндөр хөгжилтэй Европын оронд сурахыг хүссэн хүсэл байдагтаа бүгд санал нийлэх байх. Энэ нууцхан хүсэл маань нэг л өдөр биелэх болж тэр олон улсаас Ирландыг сонгох болсон нь хэд хэдэн сэтгэлд нийцсэн давуу талууд байсан юм.

Европын орондуудын дундаас цорын ганц Англи хэлийг өөрийн албан ёсны хэлээ болгон дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байгаа өндөр хөгжилтэй улс юм. Хүн амын 40% нь 25-аас доош насных залуучуудаас бүрдсэн, сурч боловсроход таатай орчин бүрдсэн, ард түмэн нь англиар харилцан ярьдаг оюутан залуусын орон юм. Энэ улсын сургалтын арга зүй баялаг сайн, боловсролын стандартын чанар өндөр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг олон давуу талтайгаар гадаадын оюутнуудыг илүүтэйгээр татан дууддаг юм.

Оюутан хүн болгонд алхам тутамд мөнгө хэрэгтэй болох ба байнга гэр бүлийнхнээсээ аваад байх нь санаа зовмоор байдаг. Ирланд улсыг сонгох болсон дараагын нэг том түлхэц болсон боломж бол сурахынхааа хажуугаар ажил хийх боломжийг хуулиараа зөвшөөрсөн Европын гурван орны нэг юм. Энэ нь тухайн улсын оюутан залуусыг татах гол шалтгаан нь байх. Ингээд бид аав ээжийнхээ түрийвчийг нимгэлэхгүй өөрийн хэрэглээний зардалаа олоод дахиад жаахан хичээлвэл цөөхөн ч гэсэн мөнгө хуримтлуулах боломжтой юм.

Залуу сайхан насаа суралцахад зориулахаас гадна олон сайхан газраар аялаж, нутаг орны хүмүүстэй танилцахад найраг ард түмэн, амгалан тайван орчин, чийлэг дулаан уур амьсгал таныг өөрийн эрхгүй дурлуулах болно. Мөн оюутан залуусаа дэмжиж зам тээврийн хэрэгсэл болон үзвэр үйлчилгээний газруудын ихэнх хөнгөлөлттэй үйлчилдэг нь үнэхээр таатай юм.

Ирланд улс нь ард түмнийхээ төлөө эрүүл саруул байж, амьдралын стрессгүй таатай орчинд аюулгүй тав тухтай амьдарч ажиллах боломж, эрх ашгыг дээд зэргээр хамгаалсан нарийн хууль тогтоомжоо баримталдаг орон юм. Учир нь эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт агсаасан байна. Мөн дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигддэг орон юм.

Дараа дараагын дугаараар Ирланд орны тухай нарийн мэдээлэлийг оруулсаар байх болно.

Сэтгэгдэл үлдээх